1. Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.
2. Бид Бурханыг хайрлаж, Түүний тушаалуудыг сахиж байгаа цагт Бурханы хүүхдүүдийг хайрладаг гэдгээ бид үүгээр мэднэ.
3. Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ.
4. Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг дийлсэн ялалт нь бидний итгэл болой.
5. Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?