1. Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна.
2. Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн бөгөөд
3. Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэгчийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд хэдийн байж байна.
4. Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа.