1 Иохан 3:8-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.

9. Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаа. Тэр хүн Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж чаддаггүй.

10. Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш.

11. Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ.

1 Иохан 3